Орхон аймагт сүүлийн 24 цагт халдварын таван тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-12 18:03:49
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Орхон аймагт халдварын таван тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 180 боллоо. Шинээр батлагдсан 5 тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн  бол 3 нь ойрын хавьтлаас илэрчээ. 

Өчигдөр 11 иргэн эдгэрч  гэрийн ажиглалтад шилсэн бол өнөөдөр  БОЭТ-д  51 хүн эмчлүүлж байна. Үүний  11 нь  хүүхэд, 40 нь насанд хүрсэн хүн байна. 

Халдвар батлагдсан иргэдийн насны бүлгээр ангилахад 31-45 насны иргэд ихээр өвчилж байгаа аж. Гэхдээ 45-аас дээш насны иргэд нэмэгдэх хандлагатай байна гэж  ЭМГ-ын дарга Д.Сүхээ хэллээ.

Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс 4 нь хүнд, 22 нь хүндэвтэр, 25 иргэн хөнгөн гэсэн оноштой байна. Биеийн байдал хүндэвтэр болон хүнд байгаа иргэд бүгд уушгины хатгаагаар давхар өвджээ. Мөн эдгээр иргэд  хавсарсан эмгэг өвчтэй тул биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

 

相关新闻