Хагас жилийн мал тооллого эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДМонгол Улсын Статистикийн тухай хуулийн 7-р зүйлийн 1 дүгээр хэсгийн В,Л дэх заалтын дагуу хагас жилийн мал тооллого, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого зардлын судалгаа энэ сарын 15-ны өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэллээ.
Улсын хэмжээгээр энэ сарын 15-22-ны өдрүүдэд явагдах мал тооллогоор малчин өрхүүдийг түүвэрлэн тоолохоос гадна, хөдөө аж ахуйн бүтээгдхүүний орлого, зарлагын судалгааны мэдээллийг давхар цуглуулж байгаагаараа онцлог болж байна.
Хагас жилийн мал тооллогын тухай газрын даргын албан тоотыг тус аймгийн 17 суманд хүргүүлээд байна. Мөн сумдын төрийн сангийн мэргэжилтнүүдэд хагас жилийн мал тооллогын нарийвчилсан мэдээлэл өгч, сургалтанд хамруулж, холбогдох материалуудыг өгөөд байна.
Хагас жилийн мал тооллогод аймгийн хэмжээнд 116 хүн ажиллаж байна. Тооллогын нэгдсэн дүн 7 дугаар сарын 1-нд Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт хүргэгдэх ажээ.
А.Бямбасүрэн