УОК-оос шуурганд орон гэргүй болсон 50 өрхөд гэр өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-08 09:49:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Гуравдугаар сард болсон байгалийн гамшигт өртсөн малчид, иргэдэд Улсын Онцгой комисс, Олон улсын Улаан загалмай, Монголын УЗН-ээс ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг Мандалговь хотноо өнөөдөр хүлээлгэн өглөө.

УОК-оос хүчтэй шороон шуурганд орон гэргүй болсон 50 өрхөд гэр, “КОВШ-50” өөрөө ачигч машин, Олон улсын Улаан загалмай, Монголын УЗН-ээс 10 гэр, 60 гэрийн зуух, яндан, хөнжил гудас, гал тогооны багцын тусламж өгчээ.

УОК-ын тусламжийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговьд ирж, хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үеэр аймгийн Онцгой комиссоос малчдад малын тэжээл, амны хаалт зэрэг тусламжийг хуваарилан сумын удирдлагуудад хүлээлгэн өгсөн.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг энэ үеэр гамшгийн улмаас харамсалтайгаар амь эрсэдсэн есөн иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлж, мөнгөн тусламж өгсөн аж.  

相关新闻