Хоёр хүний биеийн байдал хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-06 17:34:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд аймгийн БОЭТ-ийн PCR шинжилгээнд 92 хүнийг хамруулахад 6 эерэг тохиолдол батлагдлаа. Эдгээр нь Хужирт, Бүрд сум дахь халдварын голомтоос эх үүсвэртэй, Арвайхээр суманд тусгаарлагдаж байсан хүмүүсээс илэрсэн байна.  

 

Одоогоор БОЭТ-д 26, гэрээр 2, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 8, Хужирт сумын Тусгаарлан эмчлэх байранд 49, Бүрд сумын Эрүүл мэндийн төвд 1, нийтдээ 86 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 3 хүн байна.

 

Тусгаарлах байранд 70, гэрийн тусгаарлалтад 872 хүн байна. Мөн Арвайхээр сумаас 3, Хужирт сумаас 2 иргэн бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Түргэвчилсэн оношлуураар 204 хүнээс шинжилгээ авахад эерэг тохиолдол 4 гарсан байна. 

相关新闻