Аймгийн хэмжээнд 5603 иргэн дархлаажуулалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-05 18:35:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалтыг ӨЭМТ-ийн байнгын 11, түр нэг цэгээр дамжуулан хийж байна.

Дархлаажуулалт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эмнэлэг, Цагдаа, МХГ, ОБГ, Хот тохижуулах болон  “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид, төрийн албан хаагч зэрэг нийт 5603 хүнд вакцин хийгээд байна. Цаашид ЭБЦТС, Хот тохижуулах газрын үлдсэн албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдыг дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулна гэж Орхон аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээ мэдээллээ. 

Цар тахлын онцгой нөхцөл байдлын энэ үед хариу арга хэмжээ, судалгаа хийх, сорьц авах, тусгаарлах, тандалт төлөвлөлт, шуурхай штабт өдөрт 200 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

相关新闻