Хээлтэгч малын 14 хувь нь төллөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 21.5 мянган мал хээл хаяж, төллөвөл зохих хээлтэгчийн 14 хувь буюу 193.3 мянган мал төллөөд байна. Төл бойжилт 93.7 хувь буюу 164.8 мянган төл мал эсэн мэнд бойжиж байна.
Энэ хавар 17464 малчин өрхөд 4.4 сая мал хаваржиж байна. Нийт мал сүргээс 1.9 сая хээлтэгч мал тоологдсон ба 1.3 сая гаруй мал төллүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас нийт малын 2.5 хувь буюу 112.9 мянган мал зүй бусаар хорогдоод байна.