Дорнод аймагт очсон иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-05 19:34:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас Дорнод аймагт очсон 2 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Дорнод аймагт хулгайн замаар нэвтэрсэн хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрсэн тухай мэдээлэл цацагдсан билээ. ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторид баталгаажуулахаар явуулсан уг шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Соёлын төвд тусгаарлалтад байж байгаад тус аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт хүргэгдсэн иргэдээ Өмнөговь аймгийн Онцгой комиссоос буцаан авах тухай албан бичгийг Дорнод аймгийн Онцгой комисст хүргүүлжээ.

相关新闻