Эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг нэмэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-31 12:34:48

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссоос эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, ариутгалын бодисын үнийг өнөөдрөөс нэмэхгүй байхыг анхаарууллаа.

Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд нийт 21 эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Орон нутагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, ариутгалын бодисын үнийг нэмэгдүүлэхгүй байж, нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллах тухай чиглэл өгөв.

Мөн үнийн хөөрөгдөл үүсгэсэн тохиолдолд Зөрчлийн болон Шударга өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг Ховд аймгийн Онцгой комиссоос анхааруулсан юм.  

  

相关新闻