Жаргалант суманд “хог нягтаршуулах төхөөрөмж” ашиглаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн 17 суманд хог хаягдлын нийт талбай 428 мянган га газрыг эзэлдэг. Үүнээс аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрийн 278 мянган га газрыг хог хаягдлын талбай эзэлж байна.
Одоогийн байдлаар Жаргалант суманд нэг цаг тутамд 500 кг
хуванцар болон төмөр лааз шахаж нягтаршуулах төхөөрөмж суурилуулан ажиллуулж байна.
Энэхүү хог нягтаршуулах
төхөөрөмж нь 22
сая 863 мянган
төгрөгийн үнэтэй аж. Даралтын тухайд 60 тонн хог дарна. Боодлын хэмжээ 60х60 байна.
Нэг удаад 100-250 кг
хог шахаж гаргах бөгөөд өдөрт
8 цаг ажиллахад 1000 тн хуванцар шахах хүчин чадалтай гэнэ. Мөн шахаж бэлтгэсэн
хуванцар савыг Улаанбаатар хотын "Мог пласт" ХХК-д нийлүүлдэг аж.
Аймгийн хэмжээнд 2020 онд хур хог хаягдал цэвэрлэх,
нэгдсэн цэгт төвлөрүүлэх, хог ангилах цэг
байгуулах зэрэг олон талт ажлыг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулсан.
Жаргалант сумын тухайд энэ чиглэлийн ажилд нийт 50 орчим сая
төгрөг зарцуулсан байна. Тодруулбал, энэ онд Жаргалант сумын хог хаягдлын
төвлөрсөн цэгийг эмх цэгц, зохион байгуулалтад оруулах зорилгоор “хур хог цэвэрлэх” ажлыг үе шаттай зохион байгуулсан. Ингээд нийт
278 га талбайгаас 1.8 га талбайг цэвэрлэж, чөлөөлсөн байна.
Мөн хог хаягдлыг ангилан
ялгах зориулалт бүхий долоон ширхэг сав
хийсэн төдийгүй нийтийн орон сууцны хороололд хоёр
зөөврийн бункер байршуулжээ.
Түүнчлэн “Ховд” нисэх буудал, Залуус хороолол
орчимд үeрийн далангийн 30 га газрын хур
хог хаягдлыг цэвэрлэсэн зэрэг нэлээд ажлыг хийжээ.