Сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-27 14:27:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн зарим суманд үүсээд байгаа халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зохицуулалт хийлээ.

Тухайлбал, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн улирлын 7 хоногийн амралтыг 2021 оны 3-р сарын 29-ний даваа гаргаас эхлүүлэх, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны 3-р сарын 29-ний даваа гарагаас 7 хоногийн хугацаанд түр зогсоохоор шийдвэрлээд байна.

Ногоон бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч буй сурагчдыг цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан эцэг эх, асран хамгаалагч нарт гараас гарт хүлээлгэн өгөх, аюулгүй байдлыг бүрэн хангах, ногоон бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын давтлага зохион байгуулах эсэх асуудлыг сумын Онцгой комиссоор хэлэлцүүлэн шийдвэрлэх үүрэг чиглэл өгөв.

Арвайхээр, Хужирт, Бат-Өлзий, Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч буй сурагчдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэжигтэй тохиолдлын дараагийн шинжилгээний хариу гартал дотуур байрнаас явуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

相关新闻