PCR шинжилгээнд 464 хүнийг хамруулснаас 7 тохиолдол эерэг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-27 14:21:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос өдөр бүрийн 12.00 цагт олон нийтэд хандан мэдээлэл өгч байхаар шийдвэрлэсэн. Энэ дагуу аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж мэдээлэл өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн БОЭТ-ийн болон Хужирт сум дахь явуулын лабораторид 464 хүнд PCR шинжилгээ хийхэд 7 тохиолдол эерэг гарлаа. Тухайлбал, БТСУХ-ноос ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүний хавьтлаас үүдэлтэй хоёр тохиолдол Арвайхээр суманд илэрсэн бол Хужирт суманд “Сэмжид Хужирт” рашаан сувиллын голомтын ойрын хавьтал бүхий 4, мөн тус сумын “Ананд Хужирт” сувиллаас нэг эерэг тохиолдол илэрчээ.

Нийт 39 хүнд коронавирусний халдвар илэрснээс 90 хувьд нь биеийн байдал хөнгөн, гурван хүн хүндэвтэр байгаагийн хоёр нь Арвайхээрийн БОЭТ-д эмчлүүлж байна. Одоогоор аймгийн хэмжээнд тандалт, судалгааны ажил 70 хувьтай үргэлжилж байна. 

相关新闻