Бат-Өлзий сумын 6 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин суманд коронавируст халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн ойрын хавьтал болох 56, дам хавьтлын 1030 хүнийг тогтоож, PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулаад байна. Мөн ойрын хавьтлын хүмүүсээс эрэмбэлэн ангилалт хийж, өндөр эрсдэлтэй 46 иргэнийг тусгаарлан ажиглах байранд оруулсан бол бусад хүмүүсийг гэрийн ажиглалтад хянаж байгаа аж.
Бат-Өлзий сумаас "Сэмжид Хужирт" рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн 6 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд тэдгээрийн ойрын хавьтал болох 47, дам хавьтлын 85 хүнийг илрүүлж, гэрийн ажиглалт, тандалтад хянаж байна.