Д.Трампын жиргээ азиудын эсрэг давлагаа үүсгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
САН-ФРАНЦИСКО. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Twitter” хуудсандаа “Хятадын вирус” хэмээн жиргэснээс хойш азиудыг эсэргүүцсэн, буруушаасан жиргээ өссөнийг судалгаагаар тогтоожээ.
Калифорнийн их сургуулийн судлаачид 2020 оны гуравдугаар сарын 9-23-нд буюу Д.Трампыг “Хятадын вирус” гэж жиргэхээс өмнөх болон дараах долоо хоногт гарсан “#covid19”, “#chinesevirus” түлхүүр үгтэй жиргээнүүдийг судалсан байна.
Тухайн хоёр долоо хоногийн хугацаанд нийтлэгдсэн 1 273 141 хэштег бүхий жиргээнд дүн шинжилгээ хийснээр Д.Трампын жиргээ азиудын эсрэг түлхүүр үгсийн тоо эрс нэмэгдэхэд нөлөөлснийг тогтоожээ.
Судалгаанд дурдсанаар,
“#covid19” түлхүүр үгийг
ашигласан 495 289 жиргээний тавны нэг нь, “#chinesevirus” хэштегийг хэрэглэсэн 777 852 жиргээний тэн хагас
нь азиудын эсрэг утга агуулгатай байжээ.