ЗӨСҮТ-ийн авто лабораторид суурилсан явуулын баг Хужиртад ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагын эмч,
мэргэжилтнүүдээс бүрдсэн “Хариу арга хэмжээний баг” Хужирт суманд ажиллаж
байна. Мөн ЗӨСҮТ-өөс
авто лабораторид суурилсан явуулын баг тус
суманд ажиллахаар ирж байгаа аж.
Одоогоор
коронавирусний халдвар авсан нь батлагдсан 23 иргэнийг “Тусгаарлан эмчлэх байр”-нд, тэдгээрийн 1 дүгээр хавьтал болох 84 иргэнийг “Тусгаарлан ажиглах
байр”-нд шилжүүлсэн бөгөөд халдварыг богино хугацаанд хумих, хавьтлуудыг
шуурхай илрүүлэх, батлагдсан тохиолдлуудыг тусгаарлан эмчлэх болон тархвар
судлалын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.