Хилийн боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслээс 10000 төгрөг авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-03-24 14:33:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-аас Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслээс нэвтрэх тутамд 10000 төгрөг авахаар шийдвэр гаргажээ.

Үүнд Замын-Үүдийн чөлөөт бүсийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл хамаарах аж. Замын-Үүд нь Монголын хамгийн том боомт хот бөгөөд жирийн үед өдөрт тус боомтоор зургаагаас найман мянган хүн хил нэвтрэхээс гадна суудлын тэрэг 800-1000, 100-120 орчим ачааны машин байнга орж, гарч байдаг.  

相关新闻