Олимпын наадамд хүч үзэх боксчдоо “Таван-Орд” ХХК дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-22 13:40:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд боксын төрлөөр өрсөлдөх баг тамирчдаа "Таван Орд" ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж, тэдэнд шаардлагатай хүнсний зардлыг 100 хувь ивээн тэтгэхээр болжээ.


Олимп, дэлхий, тив, олон улсад өрсөлдөх тамирчдад чанартай хоол, шим тэжээл маш чухал бөгөөд тамирчны амжилтын нэг үндэс төдийгүй урт хугацааны  карьерийг тогтвортой байлгах чухал үзүүлэлт байдаг. Монголын боксын үндэсний шигшээ багаас 3 тамирчин /Б.Чинзориг, Э.Цэндбаатар, эмэгтэй - М.Мягмаржаргал/ албан ёсоор эрхээ аваад байгаа юм.

 

Ташрамд сонирхуулахад, "Таван Орд" ХХК анх 1998 онд үүсгэн байгуулагдаж, мэргэшсэн дизайны баг, туршлагатай инженер техникийн ажилчид, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, 20 гаруй жилийн дадлага туршлага дээр суурилан хэрэглэгчдэд барилга угсралт, засвар үйлчилгээ, интерьер, экстерьер дизайны зураг төсөл, цахилгаан автоматик, холбоо дохиолол, галын аюулгүй байдлын цогц бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэн салбартаа тэргүүлэгч компани болон өргөжин хөгжиж байгаа юм.

相关新闻