Эмэгтэйчүүдийн шигшээ баг хагас шигшээд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-29 10:43:17

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.


Тус тэмцээнд оролцож буй манай эрэгтэй баг хэсгийн шатнаас шалгарч чадаагүй бол эмэгтэйчүүд түүх бүтээж, хагас шигшээд үлдэв. Тодруулбал, тэд өчигдөр АНУ-ын шигшээ багийг 18:15-аар хожсоноор медалийн төлөө тоглох үүд хаалгаа нээсэн юм. Өчигдөр О.Хулан ес, Б.Ариунцэцэг тав, Н.Нандинхүсэл дөрвөн оноогоор багийнхаа ялалтад хувь нэмэр орууллаа.


Тэд өнөөдөр 17:25 цагаас Польшийн шигшээ багтай тоглоно. Хожвол алт, хожигдвол хүрэл медалийн төлөө тоглох юм. Өчигдрийн тоглолтын фото агшнаас хүргэе.



















相关新闻