Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлэхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Энэ сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо, Номгон, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Мөн Даланзадгад, Цогтцэций, Манлай сумын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурах аж.
Аймгийн хэмжээнд өмнөх хүчтэй шороон шуурганы улмаас тоосжилт их байгаа тул үзэгдэх орчин хязгаарлагдах магадлалтай. Иймд малчид малаа ойрын бэлчээрт байлгах, дулаан хувцаслах, хүүхдийг малд явуулахгүй байх, иргэд хол замд гарахгүй байх, хэрвээ гарсан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж явахыг онцгойлон анхааруулж байна.