Сонгуулийн сурталчилгаа санал авахаас 24 цагийн өмнө зогсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-13 16:56:47

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно.

Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу энэ сарын 11-ны өдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд буй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа эхлээд байна.

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах, намын далбааг гудамж талбайд байрлуулах, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх; ухуулах байр ажиллуулах, радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг явуулах, цахим хуудас ашиглах зэргээр явуулж байгаа юм.

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсоох ба өнөөдрийн байдлаар сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжилнэ.

Б.Туул

 

 

 

 

 

相关新闻