Израил Сирид пуужингийн цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-17 10:54:07

ДАМАСК. /RIA Novosti/. Израилын Агаарын цэргийн хүчин Сирийн нийслэл Дамаск хот орчимд пуужингийн цохилт өгчээ.


Сирийн Зэвсэгт хүчний командлалын мэдэгдэлд дурдсанаар, эзлэгдсэн Голаны өндөрлөгөөс Дамаскаас урд зүгт байрлаж буй цэргүүд болон цэргийн объектуудад цохилт өгсөн байна.


“Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем дайсны пуужингийн цохилтыг няцааж, ихэнхийг нь амдан сөнөөлөө. Цохилтын улмаас эд материалын хохирол учирсан” гэж мэдэгдэлд дурджээ.


Сирийн цэргийнхний мэдээлж буйгаар, пуужингийн цохилтыг мягмар гарагт орон нутгийн цагаар  22 цаг 35 минутад өгсөн байна.


Израилын тал дээрх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ.


相关新闻