Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим нутгаар энэ сарын 19-нд цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.
Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар энэ сарын 22-ны өдөр хүртэлх цаг агаарын мэдээгээр салхины хурд 6-11м/с байх бөгөөд 19-нд зарим нутгаар 13-15м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. Нийт хугацаанд шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.