Америкийн уугуул анх удаа сайд нарын танхимын гишүүн боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Kommersant/. АНУ-ын Дотоод хэргийн сайдад нэр дэвшсэн Деб Холанныг Сенатын танхим дэмжин баталжээ. Ингэснээр тэрбээр АНУ-ын Сайд нарын танхимд гишүүнээр сонгогдсон анхны уугуул иргэн болж байна.
Холланыг дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлснийг сенатын 51 гишүүн дэмжсэн
бол 40 нь эсэргүүцжээ.
Деб Холанн Нью-Мексико мужид байдаг пуэбло бүлгийн төлөөлөгч юм. АНУ-ын Засгийн газар болон уугуул иргэд хоорондын харилцаа, холбооны улсын хэмжээнд болон овог аймгуудын хэмжээнд газрын бодлогыг боловсруулах нь Дотоод хэргийн сайдын үүрэгт ажлын нэг хэсэг юм.