Гамшгаас үүдэлтэй хохирлын хэмжээг гаргахаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Энэ сарын 14-нд болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас аймгийн хэмжээнд эрчим хүчтэй холбоотой долоон гэмтэл гарсан байна.
Мөн 21 дүгээр цэцэрлэгийн 4-р блокийн дээвэр хууларсан, төмөр дээвэртэй гараашууд, төмөр хашаа нурж унасан. Орон сууцны тагтны хамгаалалт хуурч унасан гээд багагүй хохирол гарчээ. Эрсдэл үүссэн газруудад холбогдох байгууллагуудаас үзлэг хийж, хохирлын хэмжээг гаргахаар ажиллаж байна гэж аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал мэдээллээ.