Төрийн албаны ерөнхий шалгалтын үйл явцыг камераар баримтжуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтад Говь-Алтай аймгийн 316 иргэн бүртгүүлснээс 271 иргэн буюу 85,7 хувь нь оролцож, 116 иргэн буюу 42,8 хувь нь тэнцлээ.
Шалгалтыг 2021 оны гуравдугаар сарын 12-14-ний хооронд тус аймагт амжилттай зохион байгууллаа хэмээн Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбараас мэдээлэв. Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс zoom программаар хянаж, камераар баримтжуулан, Улсын бүртгэлийн хэлтсээс хурууны хээгээр иргэдийг бүртгэж шалгалтад оруулсан байна.
Түүнчлэн шалгалтын ил тод байдлыг хангах үүднээс шалгалтын үйл явцыг камераар баримтжуулж, шалгуулагч болон сонирхсон иргэдэд шалгалтын үйл явцыг тухайн дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах боломжтойгоор зохион байгуулжээ.