Эрдэнэтийн ууган багийг орон сууцжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-15 09:29:27
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд орон сууцны барилга барих боломжтой газар, байршлын судалгааг ГХБХБГ-аас хийжээ. Үүний хүрээнд Ихалуу, Уртын гол, Эрдэнэ, Говил багт орон сууц барих боломжтой гэж үзэн зарим ажлыг эхлүүлээд байна.

Тодруулбал, Говил багт олон жил болсон “Бранк” найман байшинг буулгаж орон сууцжуулахад тохиромжтой гэж тооцжээ. Эрдэнэт хотын ууган багийн нэг Говилд 45 жилийн өмнө барьж байсан барилгууд өдгөө хуучирч зарим нь балгас болон үлдсэн ч газар доорх инженерийн шугам сүлжээ буюу дулаан, цэвэр, бохир усны шугамыг нь ашиглан  орон сууц барих боломжтой юм. Түүнчлэн Уртын гол багт таван блок буюу 360 айлын орон сууц барихаар хөрсний шинжилгээг хийж дуусчээ. 

相关新闻