Хуралдаанд Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Г.Эрдэнэбат, хорооны гишүүн Б.Оюун-Эрдэнэ, Н.Отгонбилэг, цахимаар Д.Эрдэнэцогт нар оролцсон бол аймгийн ЗДТГ-аас аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Жанболат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцэх аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, аймгийн баяр наадмын хороо байгуулах, зардлын задаргаа батлах тухай, аймгийн хэмжээнд төр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх төслийн жагсаалт батлах тухай, Орон нутгийн өмчийн 2024 оны дүн батлах тухай дөрвөн асуудлыг хэлэлцлээ.
Төлөөлөгчид мэдээллийг сонсоод асуулт асууж хариулт авсны дараа саналаа хэлж, дээрх 4 асуудлыг хурлын хуралдаан оруулахыг санал нэгтэйгээр дэмжлээ.
