Замын-Үүдийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-03-12 15:52:33

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвийн 0,4-10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх төслийн ажил энэ оны гуравдугаар сарын 11-нд эхэллээ. 

Төслийн хүрээнд Дэлхийн банкны 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд сумын гэр хорооллын айл өрхүүдийн 24 км цахилгаан тоолуурыг сольж, гэр хорооллын 2109 өрх, орон сууцны 927 өрх, 327 аж ахуй нэгж, нийт 3363 өрх, нэгжийн цахилгаан тоолуурыг шинэчлэх юм.

Энэ асуудлаар албаныхан Замын-Үүдэд уулзаж санал солилцсон байна. 

Төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний хүртээмжид өөрчлөлт гарч чанар сайжирна хэмээн албаныхан тодотгосон юмДээрх бүтээн байгуулалтыг Эрчим хүчний яамны захиалгаар Улаанбаатар хотын "Саруул өргөө Констракшн" ХХК гүйцэтгэж ирэх оны 4 дүгээр сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр гэрээлжээ.

Замын-Үүд сум түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга гаруй хүн амтай.

相关新闻