Байршил тогтоох “CLIX app” программ суулгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-03-12 15:39:02

Дорноговь /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замаар зорчиж буй зорчигч болон ачаа тээврийн жолооч нарын гар утсанд байршил тогтоох “CLIX app” программыг суулгаж байгаа аж.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хот хооронд хөдөлгөөн үйлдэж буй зорчигч болон ачаа тээврийн жолооч нарыг иргэний үүргээ ухамсарлан программыг гар утсандаа суулгаж, устгахгүй байх, утсаа санаатайгаар унтраахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. 

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах” түр журмыг үндэслэн “Ковид-19” халдварын тохиолдол илэрсэн бүс нутгаас зорчигч болон ачаа тээврийн жолооч иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор дээрх ажлыг гүйцэтгэж буй.

Нийслэлээс Дорноговьд ирэх иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдэд тавих хяналтыг чангатгаж гэр, амрах байранд тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Сайншанд сумын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв.  

相关新闻