БНСУ-д зай барих журмыг сунгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/.
БНСУ-д “COVID-19” халдварын шинэ голомт бүртгэгдсэн хэвээр
байгаатай холбогдуулан хүн хоорондын зай барих журмыг дахин хоёр долоо
хоногоор сунгахаар боллоо гэж тус улсын Ерөнхий сайд Чон Се Гюн мэдэгдэв.
“Засгийн газар энэ сарын 14 хүртэл хэрэгжих зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгана” гэж Чон Се Гюн Сөүл хотод өнөөдөр болсон “COVID-19”-тэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр мэдэгджээ.
Ингэснээр БНСУ-ын
хүн амын тэн хагас орчим нь буюу 52 сая оршин суугчтай Сөүлийн бүсэд зай барих
хоёрдугаар түвшний журмыг ирэх долоо хоногоос хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлүүлэн
баримтлах бол бусад бүсэд 1.5 дугаар түвшин хэвээр хэрэгжинэ.
Мөн таваас олон хүн
нэг дор цуглахыг хориглох, зоогийн газар, кафе зэрэг үйлчилгээний газруудад
мөрдөж буй хязгаарлалтуудыг дахин хоёр долоо хоногийн турш баримтлах
шаардлагатай ажээ.
“Өдөрт шинээр
бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо найман долоо хоног дараалан 300-400-гийн
хооронд хэлбэлзэж байгаа тул цар тахлын эсрэг тэмцлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
гэдгийг Ерөнхий сайд онцлон хэлжээ.