Иргэдэд гар утсаа бүрэн эзэмших мэдлэг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 16:55:29

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас “Хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны мэдлэг олгох” төслийг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.

Хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээний ерөнхий мэдлэг олгох зорилготой уг төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Насан Туршийн Боловсрол Төв, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуультай хамтран сургалт зохион байгууллаа.
Нийт 57 удаагийн сургалтанд 1310 хүн хамрагдаж, компьютер, гар утасны программ хангамжийн талаар багагүй мэдлэг мэдлээ. Цаашид мэдээлэл, харилцаа холбооны мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэн харьяа орон нутгийнхаа Насан Туршийн Боловсролын Төвд   хандан сургалтанд хамрагдах боломжтой юм байна. 

Б.Батчимэг

 

相关新闻
注释