Малын сэг зэм устгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын Мал эмнэлгийн тасаг, гуравдугаар багийн ажлын алба, Мал эмнэлгийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг малын сэг зэм устгах ажлыг зохион байгууллаа.
Албаныхан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 27 өрхийн 365 бод, бог малын сэг зэмийг цуглуулж устгасан байна.
Өнгөрсөн өвөл Дорноговийн ихэнх нутгаар цас
орж хүйтэрсэн тул тарга тэвээрэг аваагүй мал осгож, бас өлдөж үхэх тохиолдол их
гарчээ.