Архины хэрэглээ асуудал дагуулсаар байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын нэгний өдрөөс эхлэн архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн цагийн хуваарьт шилжүүлсэн.
Ингэснээр 5-8-ны өдрүүдэд архины хордлогоор нэг, зам тээврийн ослоор хоёр хүн нас барсан байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл зургаа үйлдэгдэн, 44 хүн согтуугаар тээврийн
хэрэгсэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцож, зургаан хүн эрүүлжүүлэгдсэн талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Архи худалдан
борлуулах хорио тавигдах үед эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо мөн нэмэгджээ. Тухайлбал,
аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгаар 2021 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 10-ны хооронд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн 16 иргэн
яаралтай тусламж үйлчилгээ авснаас тав нь гэмтэл бэртэл, 11 нь хордлого тайлуулах
эмчилгээ хийлгэсэн төдийгүй гурав нь архины солиорлын улмаас сэтгэцийн тасагт
хэвтэн эмчлүүлжээ.
Түүнчлэн 2020 оны байдлаар Нэгдсэн эмнэлэгт
159 авто осол, 59 түлэгдэлт, 314 уналтаас үүссэн гэмтэл, 30 гаруй хүчирхийллийн
шинжтэй осол гэмтэл бүртгэгдсэний үндсэн шалтгаан нь архины хэрэглээтэй
холбоотой аж.
Архи спиртийн төрлийн
ундаа нь хүний уураг тархи, сэтгэцийг мансууруулж дарангуйлах үйлчилгээтэй
донтуулагч бүтээгдэхүүн. Спиртийн агууламж өндөр байх тусам бие хордох, архинд
донтох өвчин үүсэх нь хурдан байдаг бол бага градустай пиво, дарс зэргийг удаан
хугацаагаар хэрэглэх нь мөн адил донтолт үүсгэдэг байна. Донтолтын эх суурь нь
байгууллага, хамт олон, найз нөхдийн архидалт юм.
Тиймээс архины хэрэглээгээ багасгаж,
эрүүл, элэг бүтэн, баяр хөөр, аз жаргалтай амьдралдаа өнгө нэмцгээе.