Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах улиран сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-11 11:47:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч, Герман улсын иргэн, 67 настай Томас Бах тус байгууллагын ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл ажиллахаар улиран сонгогдсон талаар Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.


Тэрбээр ОУОХ-ны Дэд ерөнхийлөгчийн алба хаших үедээ 1999 онд Монгол Улсад айлчилж байсан билээ. ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд оролцсон 94 гишүүний 93 нь түүнийг дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэн байна. Тус чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгч Батболдын Баттүшиг оролцжээ.


Ташрамд сонирхуулахад, "Монреаль-1976" олимпын наадмын туялзуур сэлэмний аварга Т.Бах анх Буэнос-Айрес хотноо болсон 2013 оны  ОУОХ-ны  сонгуульд Р.Каррион /Пуэрто-Рико/, Сэр Мяан /Сингапур/, С.Бубка /Украин/ нарыг ялж, ОУОХ-ны 9 дэх Ерөнхийлөгчөөр тодорч байв.

相关新闻