Төлбөртэй шинжилгээ авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Улаанбаатараас ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Дорноговьд ирж буй зарим иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээг аймгийн эмч мэргэжилтнүүд авч байна.
Түргэвчилсэн оношлуурын шинжилгээ 25000 төгрөг, PCR шинжилгээ 82370 төгрөг аж. Дээрх шинжилгээг тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэд, гадаад иргэн, өөрийн хүсэлтээр ирэх иргэдээс болон уул уурхай, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдаас авч байгаа юм.
Харин жирэмсэн эмэгтэй, хүүхэд, өндөр
настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, зорилтот бүлгийн алба хаагч, “13А” маягттай
Улаанбаатар хот руу гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх иргэд, албан
томилолттой явж байгаа хүмүүсээс үнэ төлбөргүй шинжилгээ авч байна гэж аймгийн
ЭМГ-аас мэдээлэв.