Улаанбаатараас ирэх иргэдийн хөдөлгөөн нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар сарын байдлаар Дорноговь аймагт гэрийн тусгаарлалтад 1467 хүн бүртгэгджээ.
Улаанбаатараас ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос гаргасан түр журмын дагуу гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэд, гадаад иргэн, өөрийн хүсэлтээр ирэх иргэдээс болон уул уурхай, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдаас түргэвчилсэн буюу антиген шинжилгээг гуравдугаар сарын 6-наас авч эхэллээ.
Мөн Улаанбаатар хот болон бусад орон нутгаас аймаг руу зорчих иргэд http://dornogovi.gov.mn/intro/ цахим хуудсаар нэвтэрч бүртгүүлэхээр болсон талаар аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Орон нутгаас Улаанбаатарыг зорих иргэд баталгааны хуудас бөглөж зорчих хөдөлгөөнд оролцож байгаа бол эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх бөгөөд хугацааны эцэст PCR шинжилгээ өгнө.