Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс PCR шинжилгээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-03-09 11:46:22

Дорноговь /МОНЦАМЭ/.Улсын Онцгой комиссын даргын баталсан түр журмын дагуу Улаанбаатараас орон нутаг руу явах иргэд заавал PCR шинжилгээ өгч хөдөөг зорьж байгаа.

Харин орон нутагт ирээд  гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс долоо хоногийн төгсгөлд PСR шинжилгээ авахаар төлөвлөж байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Энэ сарын 7-ны байдлаар Дорноговь аймагт гэрийн тусгаарлалтад 889 хүн байна. Улаанбаатараас хөдөө орон нутаг руу чиглэх авто машины хөдөлгөөн нээгдсэнтэй холбогдож орон нутаг руу ирэх иргэдийн хөдөлгөөн ихэсчээ.

相关新闻