Баянзам тээвэрчдийн холбооны төлөөлөгчид аймгийн удирдлагуудтай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-04 21:15:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Эрдэнэс тавантолгой”-гоос Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины жолооч нарын Баянзам тээвэрчдийн холбооны төлөөлөгчид Дундговь аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайдын  А/82 дугаар тушаалаар хатуу хучилттай зам барих хүртэл энэхүү хөдөлгөөнийг хориглосон байдаг.

Гэхдээ өдөрт 200 гаруй машин явж өнгөрдөг байснаа хоёрдугаар сарын эхээр тээвэр зогссон байна. Энэ үеэр Баянзам тээвэрчдийн холбооны төлөөлөгчид зохион байгуулалтын шинэчлэл хийж байгаагаа танилцуулсан ба зам дагуу амьдардаг малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэх тухай танилцуулсан байна.

Харин аймгийн удирдлагуудын зүгээс хатуу хучилттай зам барих хүртэл хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хориглосон шийдвэрийг хэрэгжүүлж, нүүрс тээвэрлэлт хийхгүй байх, ирээдүйд баригдах улсын чанартай авто замыг стандарт шаардлага хангасан тусгай зориулалтын авто зам болгох саналтай байгаагаа илэрхийлжээ.

相关新闻