Ямааны арьсны үнэ өссөөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-04 19:39:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ямааны арьсны үнэ өссөөр байна. Өнөөдрийн байдлаар ченжүүд ямааны арьсыг том, жижгээс шалтгаалан 30-32 мянган төгрөгөөр худалдан авч байна. Ямааны арьсны үнэ нэмэгдэж байгаа учраас энэ хавар ноолуурын үнэ ханш өмнөх жилээс нэмэгдэх төлөвтэй байна гэдгийг түүхий эдийн худалдаачид хэлж байлаа. Харин хонины нэхий  үнэгүйдэж, хонины өлөнг 1000 төгрөгөөр худалдан авч байлаа.  

相关新闻