Төв аймгийн МСҮТ-ийг 300 орчим хүүхэд төгслөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг 2015-2016 оны хичээлийн жилд тус сургуулийг тогооч, цахилгаанчин, нягтлан бодогч, үсчний мэргэжилтэй 300 орчим хүүхэд төгслөө.
Төгсөгчид сургалтын программаас гадна бусад орны туршлагыг судлах замаар цаг үетэй хөл нийлүүлэхийг зорьдог тул тэдний 80-90 хувь нь ажлын байранд зуучлагддаг аж. Тухайлбал: Тогоочийн ангийн оюутнууд Койка олон улсын байгууллагын багш нарын сургалтанд хамрагдснаар Азийн орнуудын хоолны уламжлалаас сурч, мэдлэгээ тэлжээ. Мөн барилгын ангийнхан өөрсдөө дөрвөн улирлын хүлэмж барихад суралцаж байгаа юм. Энэ мэтчилэн хүүхэд нэг бүрт практикт суурилсан олон талын мэдлэг олгохын тулд бусад орны туршлагаас түлхүү хуваалцахыг зорьж байна.
Төв аймагт Ш.Шүрэнцэцэг