Английн хөгжөөн дэмжигчид Марсель хотын төвийг түйвээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-10 14:18:24

МАРСЕЛЬ. /TASS/. Английн 200 орчим хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээн /ЕАШТ/-ний тоглолтууд болох Марсель хотын төвд сандал ширээ чулуудаж, шилэн лонх шидэн тус хотыг түйвээж байна. 

Францын хууль сахиулагчид нөхцөл байдлыг хяналтандаа авч, цугларсан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Ойролцоогоор 30 гаруй цагдаагийн албан хаагч Марсель хотын төв гудамжинд эргүүл хийж байна. Английн баг хэсгийн эхний тоглолтоо Марсель хотын Стаде Велодром цэнгэлдэх хүрээлэнд бямба гарагт Оросын шигшээ багтай хийх юм.

Тус тоглолт орон нутгийн цагаар 21:00 (19-00 GMT) цагт эхлэхээр товлогджээ. Тоглолт болох өдөр Английн 150 мянга орчим хөлбөмбөгийн фанатууд Марсельд ирэх төлөвтэй байгааг янз бүрийн эх сурвалжууд мэдээлж байна.

ЕАШТ 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд Бордо, Ланс, Лиль, Лион, Марсель, Лион, Парис, Сен-Дени, Сент-Этьен болон Tулуз гэсэн Францын 10 хотод болох юм.

Х.Сарнай

 


 

相关新闻