Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулах, 12 дахь удаагийн хэрэглэлтэй хэвтээ
шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 11-нд “Холидэй
Инн” зочид буудалд болно.
Тэмцээнийг насанд хүрэгчдийн ангилалд 74 кг, 83, 93, 105, -120, +120 кг-ын жингээр зохион байгуулна. Жин тус бүрээр 1 дүгээр байр өргөмжлөл, алтан медаль, 2 дугаар байр өргөмжлөл, мөнгөн медаль, 3 дугаар байр өргөмжлөл, хүрэл медальтныг шалгаруулах юм. Энэ төрлөөр залуучууд, өсвөр үе, мастер-1, 2, 3 гэсэн ангилаар шилдгүүдийг тодруулна.