“Талын салхи” мото наадамд гадаадын 100 гаруй мотоцикльч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Монголын Чопперчин ахан дүүс” холбооноос санаачилж буй “Талын салхи” мото наадам нь энэ жил хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд Цонжин болдогт энэ сарын 11-12-нд болно.
“Монголын Чопперчин ахан дүүс” ТББ-ын ерөнхийлөгч С.Сүхбаяр “Наадмын онцлог нь мотоциклийн спорт манай улсад ямар түвшинд явж байгааг харуулах, мото спортыг сурталчлах, гадаадын мото клубуудтэй хамтран ажиллах зорилготой. Энэ жил гадаад улс орноос 100 гаруй хүн ирж оролцохоор мэдүүлэг өгсөн" гэв.
Тэд цаашдаа тус наадмыг Ази тивдээ томоохон мото наадам болгон өргөжүүлэх зорилготой гэдгээ энэ үеэр онцолж байв. Мото наадмыг зургадугаар сарын 11-ний өдөр Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол дээр нээж цугласан мотоцикльчид цуваанд орж Цонжин болдог тийш хөдлөхөөр болжээ.
Д.Өлзий