Саид Моллаей Их дуулгын мөнгөн медалийн төлөө барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Израил улсад болж буй “Тель-Авив - Их Дуулга”-д Монголын баг тамирчдыг төлөөлөн ганцаараа хүчээ сорьж байгаа, Иран гаралтай Саид Моллаей шигшээ барилдаанд хүч үзэхээр боллоо.
Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Германы бөх Доминик Ресселийг вазари үнэлгээгээр ялснаар өнөөдөр үдэш ОХУ, Узбекстан, Нидерландын жүдочдын нэгтэй Их дуулгын мөнгөн медалийн төлөө барилдана. Өрсөлдөгчөө ялвал Их дуулгын аваргын төлөө хүчээ сорино.