Гэрийн ажиглалтад байгаа иргэдээс сэжигтэй тохиолдол илрээгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт гэрийн ажиглалтад 583 иргэн байна.
Тус аймгийн Онцгой комиссын мэдээлж байгаагаар энэ сарын 18-ны өдрийн байдлаар гэрийн ажиглалтад байгаа иргэдээс сэжигтэй тохиолдол илрээгүй гэлээ. Түргэвчилсэн оношлуурт 333, PCR-т 195 хүнийг хамруулсан бөгөөд хариу бүгд сөрөг гарчээ. Халдваргүйтгэлийг 7 байгууллагын 4795м2 талбай, 2 автобусны 140м2 талбайд хийсэн байна.
Онцын шаардлагагүй бол иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Хэдийгээр Өмнөговь аймаг нь нэг ч халдвар илрээгүй ногоон бүс ч гэлээ уул уурхайгаа дагаад хүн амын хөдөлгөөн их байгаа юм.