Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 587 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-18 19:13:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар /2021.02.18/ Говь-Алтай аймагт халдварын голомтот бүс нутаг Улаанбаатар хотоос ирээд гэрийн ажиглалтад байгаа 587 иргэн байна. 


Тухайн иргэдийг аймагт орж ирэхэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бөгөөд 14 хоногийн гэрийн ажиглалтын хугацаанд тархвар судлалын заалтаар шаардлагатай тохиолдолд 6 болон 13 дахь хоногуудад түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж байгаа ажээ. Улаанбаатар хотод шалтгаан эх үүсвэр тодорхойгүй алаг цоог хэлбэрээр халдвар бүртгэгдсээр байгаа тул иргэд гэрийн тусгаарлалтын дэглэмийг чанд сахиж, бусдын эрүүл амьдрах эрхийг хүндэтгэн өгч буй зөвлөмжийг чанд сахихыг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.


相关新闻