Орон нутгийн төсвийн орлого 2,3 дахин өссөн дүнтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Орон нутгийн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 2,3 дахин өссөн дүнтэй байна.
Орон нутгийн төсвийн орлого энэ оны нэгдүгээр сарын байдлаар 7,9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна. Харин 18,7 тэрбум төгрөг төвлөрч төлөвлөсөн хэмжээнээс 2,3 дахин буюу 10,8 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Нийт орлогын 35,3 хувь нь татварын орлого, 64,7 хувь татварын бус орлого байгаа аж. Орон нутгийн төсвийн орлого төлөвлөгөөг Булган, Гурвантэс, Мандал-Овоо, Номгон, Сэврэй, Ханбогд, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо сум 18,1-ээс 241 хувиар давуулан биелүүлсэн байна. Харин бусад сум төлөвлөгөөгөө тасалдуулжээ.
Татварын нийт орлогын 84 хувийг хүн амын орлогын албан татвар эзэлж байгаа юм.