Нийт мал сүргийн 50 хувь нь нэмэгдэл тэжээлд орсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд хаваржилт нэн хүнд байгаа бөгөөд нийт мал сүргийн 50 хувийг нэмэгдэл тэжээлд оруулсан байна.
Үүнээс гадна өвс, тэжээлийн хүрэлцээ хангамж тааруу, өмнө оноос өвс тэжээлийн үнэ өндөр, малчдын худалдан авах чадвар муу байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлж байна. Энэ нь тус аймгийн хувьд хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудал болоод байгаа юм. Мөн 15 сумын 1749 өрхийн 922,8 мянган толгой мал отор нүүдлээр яваа тул худаг усны хүрэлцээ хангамж тааруу байгаа аж. Отрын малчдад төрийн зарим үйлчилгээ, өвс тэжээлийн тусламж дэмжлэг хүргэхэд хүндрэлтэй байгааг онцолж байна.