Нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-18 15:36:54

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн нийт бэлчээрийн 54,7 хувийг усжуулсан гэж ХХААГ-аас мэдээллээ. 

Өмнөговь аймгийн 6537 малчин өрхийн 2,8 сая гаруй толгой мал 5000 бэлчээрийн худгаас ус ууж байгаа аж. Энэ нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800-3700 толгой мал ундалж, нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрсэн байна. Отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй, ус худаг шавхах асуудал үүсч байгааг онцоллоо. 

2021 онд аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд “Бэлчээр усжуулах 2 дугаар аян”-ыг эхлүүлж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилго тавьжээ. Отрын бүс, хилийн зурвас, нөөц бэлчээр нутагт инженерийн хийцтэй худаг шинээр гаргуулах газрын захиалга, сэргээн засварлуулах, газрын доорх усны хайгуулын захиалгыг сумдаас авч, аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн байна.  

相关新闻