С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан уран уншлагын уралдаан зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвалын нэрэмжит 11-р цэцэрлэгийн хамт олон "С.Удвалын зохиосон шүлгийг хэн сайн унших вэ?" цахим уралдааныг зарлалаа.
С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний амьдрал, уран бүтээлийг сурталчлан таниулах, дэлгэрүүлэх зорилготой уг уралдаан ирэх сарын зургаан хүртэл үргэлжилнэ. Цахим уралдааныг С.Удвалын нэрэмжит 11-р цэцэрлэг, МЗЭ-ийн Өмнөговь аймагт дахь салбар зөвлөл хамтран зохион байгуулж байна. Иргэдээс ирсэн дүрс бичлэгийг "С.Удвал 100 жил" цахим хаягт байршуулан үзэгч, сонсогч олонд хүргэнэ. Уралдаанд оролцогчдыг нас харгалзахгүй бөгөөд бичлэгийнхээ өмнө С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан цахим уралдаанд оролцож буйгаа заавал дурдсан байх шаардлагатай юм.