Японд “COVID-19”-ийн вакцинжуулалт лхагва гарагт эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-15 14:43:41

ТОКИО. /Nikkei/. Японд “COVID-19”-ийн вакцинжуулалтыг лхагва гаргаас эхлүүлж, эмнэлгийн ажилтнуудыг эхний ээлжид хамруулна гэж тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгдлээ.


Мөн Засгийн газар аюулгүй, үр дүнтэй вакциныг аль болох ойрын хугацаанд ард иргэддээ хүргэхийн төлөө бүх хүчин чармайлтыг гаргана гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Японы Засгийн газар АНУ-ын “Pfizer” компанийн вакцинд ням гарагт зөвшөөрөл олгосон юм.


Япон “Pfizer” компанийн Бельги дэх үйлдвэрээс 400 мянга орчим тун вакциныг өнгөрсөн баасан гарагт хүлээн авчээ. Мөн 126 сая хүн амаа вакцинжуулахад хангалттай хүрэлцэх вакциныг худалдан авах гэрээг “AstraZeneca”, “Moderna” компанитай байгуулжээ. 

相关新闻